2014/01/10

Төвд сурч, амьдарч байгаа залуучуудын санал хүсэлтийн хуудас

Хэрэглэгчийн үнэлгээний ажлын хүрээнд зохион байгуулж буй ажил
Төвд сурч, амьдарч байгаа залуучуудын
 санал хүсэлтийн хуудас
Заавар: Залуучуудын төвийн үйл ажиллагаа, багш ажилчдын харилцаа хандлага, залуусын  дунд гарч буй асуудал, амьдрах орчин нөхцөл зэрэг нээлттэй асуудлаар санал хүсэлт, гомдол байвал бичиж өгнө үү.
                                                Жич: Нэр бичих шаардлагагүй
2013.07.16-ны өдөр 09:00 цагт залуусаас Залуучуудын төв дээр ирснээс хойш болж байгаа бүх үйл явцад гомдол, санал, хүсэлт байвал илрүүлэх зорилгоор өглөөний мэдээлэлд оролцсон нийт 17 залуусаас авсан санал, асуулгын үр дүн


Залуусын гаргасан гомдол, санал
Санал өгсөн хүний тоо
1 Залуус хоорондын харилцаа хандлага, ёс зүйн алдаа дутагдалд гаргасан гомдол
19
2 Дотоод үйл ажиллагааг сайжруулах асуудалд тавьсан санал
5
3 Багш ажилчдын залуучуудад хандах харилцаа хандлагад гаргасан гомдол
4
4 Нийтийн болон бусдын эд зүйлийг эвдэн, хайр гамгүй хандсан асуудалд гаргасан гомдол
3
5 Залуусыг дэмжих, урамшуулах асуудлаар тавьсан санал
2

Залуусаас ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал:
1.    Ёс зүйн алдаа гаргасан залуусын асуудлыг шат шатны хурлаар оруулан асуудлыг нь зохих түвшинд шийдвэрлэж арга хэмжээ авсан. / бүлгийн, байрны зөвлөлийн, багш нарын, захиргааны хурал /
Харилцааны доголдол гаргасан залуустай бүлгийн багш болон сэтгэл зүйч нар дор бүр нь уулзаж асуудлыг нь шийдвэрлэж, тулж ажилласан. Мөн төлөвшүүлэн хүмүүжүүлэх соёл хүмүүжлийн ажлуудыг байнга явуулж байна.
2.    Дотоод үйл ажиллагааг буюу өглөөний мэдээллийг илүү чанартай, үр дүнтэй, ач холбогдолтой болгож сайжруулах зорилгоор сар бүр өөр өөр сэдвээр аян зохион байгуулж ажиллаж байна. Жишээ нь: 10 сарын аяны агуулга “Агуу их нууц хамгийн эгэл зүйлд оршдог”
3.    Багш ажилчдын харилцаанд гаргасан гомдлын дагуу залуусаас “Багш ажилчдын залууст хандах харилцаа хандлага” гэсэн асуулга авч, багш нэг бүртэй төвийн эрхлэгч уулзаж зөвлөмж зөвлөгөө өгсөн.
4.    Нийтийн болон бусдын эд зүйлийг эвдэн, хайр гамгүй хандсан тохиолдолд тухайн хүн хувиасаа уг гэмтэл хохирлыг барагдуулж байгаа.
5.     Залуусыг дэмжих, урамшуулах асуудлаар тавьсан санал бүрийг дор бүр нь ЗАХНА шийдвэрлэн өгч байна. Үүнд:
a.    Байрны зөвлөлийн зүгээс гаргасан тэмцээн уралдаан
b.    Компьютерийн кабенит ашиглах цагийн хуваарийг уртасгасан
c.    Залуучуудын сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгсөн гэх мэт