2014/05/21

Залуучуудын төвийн аварга шалгаруулах “спортлог залуус” тэмцээн



 
Залуучуудын төв жил бүр  залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, спортод хандах идэвхи сонирхолыг өрнүүлэх, залуучуудын хоорондын харилцаа, ойлголцол хүндлэлийг бэхжүүлэх зорилгоор “СПОРЛОГ ЗАЛУУС тэмцээнийг  зохион байгуулдаг уламжлалтай.

2014.05.18-ний өдөр Залуучуудын төвийн нийт 48 залуус холимог баг бүрдүүлэн  сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, олс таталт гэсэн төрлүүдээр өрсөлдөн багийн нийт дүнгээр аваргаа шалгаруулсан. 2014 оны “Спортлог залуус” тэмцээний аварга багаар “Цэг, цэг, таслал-1” баг шалгарч шилжин явах цомыг хадгалах эрхтэй болсон бөгөөд  удаах байранд “Freedom-1 баг орсон байна. Тус тэмцээнд үе тэнгийн залуусаа тэргүүлэн  шилдэг тамирчнаар О.Солонго, Ө.Сандагдорж нар тодорлоо. 






No comments:

Post a Comment