2014/05/20

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ГЭГЭЭЛЭГ ОРДОН



ХЗСХТЦ-ын ЗАЛУУЧУУДЫН ТӨВ нь Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд: Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын үйл ажиллагаа болон  шинээр бий болсон  “Гэр бүлийн боловсрол олгох хэрэглэгдэхүүн бүхий сургалтын загвар танхим”-тай танилцуулахаас гадна Гэрлэх ёслолын ордны үйл ажиллгаа, төрийн хүндэтгэлийн ёслолын танхим, гэрлэгсдийн зан үйлийн танхимтай танилцан хуримын ёслолын удирдагч,  гэр бүлийн сургалтын сургагч багш болон ордны ажилтнуудын сайхан сэтгэлийн илрэл бяцхан хүлээн авалтанд оролцоод ирлээ.

Ордны зүгээс залууст маань аз жаргал сайн сайхан бүхнийг  хүсэн “Гэр бүлийн зөвлөгөө өгөх танхим”-аар үйлчлүүлэн улмаар хайртай эмэгтэй халамжит ханьтайгаа хүрэлцэн ирж хуримаа хийхийг хүсэн ерөөлөө. Энэхүү үйл ажиллгаа нь  залуусын маань ирээдүйн амьдралд хүсэл тэмүүлэл итгэл найдвар төрүүлэхүйц сайхан ажил боллоо.






2 comments:

  1. Сайхан ажил зохион байгуулжээ

    ReplyDelete