2014/05/19

“Ирээдүй” бүлгийн танилцуулга



Бүлгийн нэр: Ирээдүй
Ирээдүй бүлэг нь 18-21 насны 11 охидтой.  Манай бүлэгт бүтэн өнчин 2, хагас өнчин 7, эцэг, эх нь сураггүй 2  охид байдаг. Эцэг эхтэй 1 хүүхэд нь ар гэрийн боломж муу, учираас манай залуучуудын  төвд сурч хүмүүжиж байна. Манай бүлгээс Их Дээд Сургуульд 3, МСҮТ, Коллежид 2,  ЕБСургуульд 6 тус тус суралцаж байна.

Манай бүлгийн залуусын бүрдэл
,ХЗСХТЦогцолборын “Хүүхдийн Төв”-өөс 5, “Өнөр бүл” төвөөс 2, “Кристина ноблийн сан”-гаас 2, “Бадамлянхуа” төвөөс 1, “Дэлхийн зөн”-өөс 1 охин тус тус ирсэн байна
Манай бүлгийн  охид дуулах, бүжиглэх, хөгжим тоглох гэх мэт урлагийн авъастайгаас гадна гар бөмбөг, ширээний теннис, шатар гэх мэт спортын олон талын авъяастай.
Манай охидын гаргаж байсан амжилтуудаас дурдвал    
     Суруулийн болон залуучуудын төвийн ширээний теннисний тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медальтай
     “Дуугаар хөглөгдсөн ирээдүй” урлагийн наадмын алтан медал
     “Таван цагираг” спортын тэмцээний Гар бөмбөгийн төрөлд алтан медал гэх мэт олон олон шагнал урамшуулалтай