2014/05/19

Smile бүлэг


Smile” бүлэг
The “Smile” Family Group
Smile” бүлэг нь 9-16 насны 15 хүүхэдтэй эрэгтэй хүүхдүүдийн бүлэг. Манай бүлэгт бүтэн өнчин 2, хагас өнчин 12, эцэг эхтэй 1 хүүхэд байдаг. Эцэг эхтэй 1 хүүхэд нь ар гэрийн боломж муу, архины хамааралтай учираас манай хүүхдийн төвд сурч хүмүүжиж байна. Манай бүлгээс ЕБС-д 13 хүүхэд, 27-р сургуулийн Албан бус сургалтанд 2 хүүхэд суралцаж байна. Манай бүлгийн хүүхдүүд бокс, англи хэл, хөл бөмбөг, зургийн дугуйланд хамрагддаг. Хүүхдүүдийн гаргаж байсан амжилтуудаас дурдвал
     Боксын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль                  
     Хөл бөмбөгийн тэмцээнүүдээс 2 мөнгө, 1 хүрэл медаль
     Бүжгийн тэмцээнээс чөлөөт төрлөөр тэргүүн байр, 2-р байр
     Уран уншлагын тэмцээнээс “Нацаг дорж” тэмдэгтэй
Smile” бүлгийн уриа:
Smile бид Сэргэлэн нь
Smile бид Манлайлагч нь
Smile бид Итгэлтэй нь
Smile бид Лидэр нь