2014/09/19

Номын Их багш Хансэр Ринбүчэ Тэнзэн Цүлтим Балдан манай Хүүхдийн төвд айлчиллаа.


Номын Их багш Хансэр Ринбүчэ Тэнзэн Цүлтим Балдан манай хүүхдийн төв дээр зочлон ирж айлдвар айлдсны зэрэгцээ хүүхдүүдэд сайн сайхныг ерөөж, 50 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
Тэрээр Дээрхийн гэгээн 14-р Далай ламыг тодруулах албаны гурван их хутагт лам нарын нэг Хансэр ринбүчэгийн 8-р дүрээр 1980 онд тодорсон билээ. Дээрхийн гэгээн 14-р Далай лам, Жавзэ Дилго Чэнзэ ринбүчэ, Лати ринбүчэ, Хансэр Лувсан Цэрин, Кэцүн Санбуу ринбүчэ, Чойжи Тижан Ринбүчэ нараас дээдийн номын дамжлага хүртсэн бөгөөд Буддизмыг орчин цагийн үзэл онол дээр суурилан тайлбарладагаараа ихэд нэрд гарсан нэгэн билээ.


No comments:

Post a Comment