2014/10/01

Ахмад буурлууддаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс тухайн оноос  эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Цогцолборын удирдлагууд өөрийн төвд алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 
Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Цогцолборын дарга Б.Лхамсүрэн ахмадууддаа баярын мэнд хүргээд, өнгөрсөн  онд  хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж,  олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.
Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ. Ахмад, буурлууд хүүхэд, залуусын бэлтгэсэн тоглолтыг үзэж, уяран  баясаж, сайхан дурсамжаар дүүрэн байлаа









No comments:

Post a Comment