2014/10/02

Багш нартаа барих бидний бэлэг “Спортоос эрүүл мэнд”


 Симба” бүлгийн нэрэмжит Цогцолборын багш ажилтан, албан хаагчдын дунд зохиогдсон гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлхийн багш нарын баярыг угтсан “
“Симба” бүлгийн сурагчдын санаачилгаар зохион байгуулсан энэхүү тэмцээнд ажилтан, албан хаагчдын 6 баг тамирчид оролцсоноос Т.Бадамханд ахлагчтай “Алимхан” баг тэргүүлж өргөмжлөл, алтан медаль, Д.Содномжамц ахлагчтай “Есөн эрдэнэ” баг дэд байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, удаах байранд Б.Лхамсүрэн ахлагчтай “Нэгэн зүгт” баг шалгарч өргөмжлөл, хүрэл медалиар тус тус шагнагдлаа.


“Спортоос эрүүл мэнд” уриатайгаар анх удаа хүүхдүүдийн санаачлагаар зохион байгуулагдсан энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Б.Бат-Эрдэнэ ахлагчтай “Симба” бүлгийн хөвгүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн баярласан талархсанаа илэрхийлье. 






No comments:

Post a Comment