2014/11/20

Харилцан туршлага солилцлоо

Манай цогцолборын Залуучуудын төвд 18 нас хүрсэн залуусаа шилжүүлдэг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус гадаадын хөрөнгө оруулалтай хүүхдийн халамж асрамжийн зарим төвүүдээр 2014 оны 11 сарын 19-20-ны өдрүүдэд тус цогцолборын хүүхэд залуустай тулж ажилладаг нийгмийн ажилтан, багш нар тухайн төвүүдийн орчин нөхцөл, хүүхдүүдтэй ажилладаг нийгмийн ажлын арга зүйг судлах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас харилцан туршлага судлах, солилцох зорилгоор танилцаад ирлээ.
Үүнд:

1.    МУ-ын Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв, тус төвийн харьяа Оюутны дамжин өнгөрүүлэх байр
2.    “Бадамлянхуа” хүүхдийн төв
3.    Кристина Ноблийн сангийн “Нархан” хүүхдийн хотхон
4.    Донбоско хүүхдийн халамжийн төв гэсэн 4 байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцаж, хүүхэд залуусыг хөгжүүлж төлөвшүүлж буй ажил үйлчилгээ, сурч амьдардаг орчин нөхцөл, давуу тал болон хүндрэлтэй байдаг асуудлуудын талаар харилцан ярилцаж туршлага судалсан үр дүнтэй ажил боллоо.
Биднийг найрсгаар угтан авч, үйл ажиллагаагаа ил тод танилцуулан, эмзэг бүлгийн хүүхдүүдэд үзүүлж буй үйлчилгээний талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярилцаж байсан дээрх байгууллагуудын хамт олонд бид бүхэн талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ манай цогцолборын үйл ажиллагаатай ирж танилцахыг урьж байна.
Хүүхдийн төлөө сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.













No comments:

Post a Comment