2014/12/10

Архив, албан хэрэг хөтлөлтийн үзүүлэх сургууль болов.

Нийслэлийн төсөвт, өмчит үйлдвэрийн газруудын архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудад тус цогцолборын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох, цаашид үйл ажиллагаанд тогтмолжуулах зорилгоор "Архив, албан хэрэг" хөтлөлтийн үзүүлэх сургалт зохион байгуулагдлаа.
“Үзүүлэх сургалт”-ын агуулга сэдвийн хүрээнд онолын болон практик байдлаар хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сургалтад Нийслэлийн Архивын газар, нийслэлийн төсөвт, өмчит үйлдвэрийн газруудын хүний нөөц, дотоод асуудал-архив, бичиг хэргийн ажилтнууд болон тус цогцолборын удирдлага, багш, нийгмийн ажилтнууд   нийт 30 гаруй албан хаагч оролцсон.

Сургалтаар тус цогцолборын Дотоод ажил, Архив бичиг хэргийн эрхлэгч М.Чулуунхүү  нь
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлт, шийдвэрлэлтийн мэдээ,
  • Байгууллагын архивын баримтын бүртгэл, хөтлөлт, хадгалалт, хамгаалалтын байдал”,
  • Тусгай төрлийн баримтын бүрдэл
  • Захирамжлалын баримтад цахим хувь үйлдсэн байдал зэрэг цаасан суурьтай үзүүлэн танилцууллагыг бэлтгэн тавьж танилцууллаа. 

Тус сургалт нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг жигдрүүлэх, харилцан туршлага солилцох, улмаар үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.

Түүнчлэн төрөөс архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр явуулж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутаг, салбарын хэмжээнд архивын салбарын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зохих хувь нэмрийг нь үнэлэн  тус цогцолборын дотоод ажил-бичиг хэргийн эрхлэгч М.Чулуунхүүг Нийслэлийн архивын газраас “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнаж урамшуулав.











No comments:

Post a Comment