2014/11/30

Эрүүл ахуйн сургалт

Эрүүл ахуйн зөв дадал хэвшил олгох зорилгоор цогцолборын эрүүл ахуйч Б.Туул хүүхэд, залуучуудад тогтмол сургалт семинар орж хэвшсэн юм. Үүнд гарын ариун цэврийн тухай, гэдэсний халдварт өвчнүүд, бохир гарын өвчин, орчны эрүүл ахуй, хувийн эрүүл ахуй, хоол хүнсний эрүүл ахуй гэх мэт сургалтуудыг орж байна. Дээрх сургалтуудаас хүүхэд, залуучууд гарын ариун цэврийг хэрхэн сахих, гараа хэдийд угаах ёстойг, бохир гараас үүдэн ямар ямар өвчин тусч болох, гэдэсний халдварт өвчин гэж юу болох, орчноо эрүүл, цэвэр байлгахын тулд яах хэрэгтэй, хэрхэн эрүүл аюулгүй хоол хүнс хэрэглэх вэ? гэх мэт олон талын мэдээллийг олж авдаг бөгөөд хувийн болон орчны ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болж байгаа билээ.
Мөн хүүхдүүд болон багш ажилчдад эрүүл зохистой хооллолтын мэдлэг олгох зорилгоор хоолны заалны хананд зохистой хооллолтын тухай мэдээлэл бүхий зурагт самбар хийлгэн  байрлуулж цогцолборын хоолны заалыг тохижууллаа. 




No comments:

Post a Comment