2015/01/26

Үр бүтээлтэй сурагчдын амралт

ЕБС-ийн сурагчдын 2-р улирлын амралтанд зориулж хүүхдүүдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, танин мэдэхүйн олон талт мэдээ мэдээлэл олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах чадварт суралцуулах зорилгоор тус цогцолборын Хүүхдийн төвийн багш, нийгмийн ажилтан нар тусгай удирдамжийн дагуу өдөр бүр сургалт, соёл хүмүүжлийн ажил зохион байгууллаа.
  • Амралтын эхний 7 хоногт бүлгийн хүүхдүүд бүлэг удирдсан нийгмийн ажилтан, дэмжигч багш нарын хамтаар бүлгийн ажлын хүрээнд өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн ажлыг зохион байгуулсан. Тухайлбал Б.Дамдинсүрэн багштай Good boys бүлгийн хөвгүүд “Халуун сэтгэл-халуун аарц” сайн үйлсийн ажил зохион байгуулж өглөө эртлэн 4 цагт босоод халуун аарц буцалган төвийн ойр орчмоор өглөө эрт ажилдаа явдаг ТҮК-ийн ажилтнууд, шөнө жижүүрт хонож ажилласан байсан цагдаа, эмч, сувилагч, шатахуун түгээх станцын түгээгүүрчин, таксины жолооч, автобус хүлээгээд даараад зогсож байсан иргэдэд халуун аарц өгч, тэр өдрийнх нь ажилд амжилт хүсэн бусдын сайн сайхны төлөө өөрсдийн чин сэтгэлийн туслалцааг санаачлан хүргэсэн.
  • Амралтын 2 дахь долоо хоногт төвийн багш, нийгмийн ажилтан нар  хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон танин мэдэхүй, спортын, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж баг хамт олнны эв нэгдлийг сайжруулах, хүүхдүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлсэн. Мөн хүүхдийн эрх, хүний хөгжлийн чиглэлээр хүүхдүүдэд мэдээлэл олгохоор Good Neighbors ТББ, Шихихутаг дээд сургууль, БЗД-ийн 8-р Хорооноос мэргэжлийн сургагч багш нарын сургалтыг зохион байгуулсан.
  • Амралтын 3 дахь долоо хоногт хүүхдүүдийн санал хүсэлтээр  “Эрүүл агаар-Эм” уриатай бүлгийн аялалыг зохион байгуулсан. 2014 оны шилдэг бүлгээр шалгарсан “Good boys” бүлэг Хандгайт зуслан, Сансар бүлэг Тэрэлж горхи, Хүчирхэг 11, Нархан бүлгүүд Туул гол руу бүлгийн багш нарын хамтаар аялан цасны сумо, хөл бөмбөг, олс таталтын тэмцээн зохиож нэг өдрийг цэвэр агаарт цэнгэл хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн. Ахлах насны хүүхдүүдийн хүсэлтээр Симба, Алтангадас бүлгийн охид хөвгүүдийг биеийн тамирын багш хариуцан мөсөн гулгуурын талбай дээр тоглуулсан.





















No comments:

Post a Comment