2015/03/19

Дурсамж дүүрэн 8 &18 хөтөлбөр хэрэгжүүлсэн нь

   Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн  өдрийг тохиолдуулан  хүүхдийн төвийн хүүхдүүдэд зориулсан хөвгүүдийн концерт, охидын загварын шоу, гарын бэлэг, баярын үдэшлэг, хөлбөмбөгийн тэмцээн зэрэг олон сайхан арга хэмжээнүүдийг 8&18 хөтөлбөрийн зохион байгуулагчид амжилттай зохион багууллаа.
   2015 оны 03 дугаар сарын 8-нд охидууддаа зориулан “Сансар” бүлгийн сурагч Н.Баатаржав морин хуурын аялгуу эгшиглүүлж, Г.Давгадорж, С.Мөнх-Өлзий, М.Отгонбат нар Ээжийн тухай дуу дуулж охидууддаа surprise барьсан бол 2015 оны 03 дугаар сарын 18-нд  охидуудын зохион байгуулсан хөлбөмбөгийн тэмцээнд Б.Дамдинсүрэн багштай “Good boys” бүлэг тэргүүн байр эзэлж, удаах байранд О.Идэрмөнх багштай “Сансар” бүлэг орсон. Монгол цэргийн өдөрт зориулсан үдэшлэгийн үеэр охид загварын шоу үзүүлж хөвгүүддээ surprise барьсан.
     Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  залуучуудын төвийн хөвгүүдийн зүгээс охиддоо сарнай цэцэг баярын мэндчилгээг бэлэг болгон өгч өөрсдийн урлагийн номероор мэндчилгээ дэвшүүлэв.
      Монгол цэргийн өдрийг тохиолдуулан залуучуудын төвийн охидын зүгээс “Хөвгүүд-ирээдүйн аавууд” сэдэвт баярын үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаагаар охид өөрсдийн гараар бэлтгэсэн амтат пиццагаар баярын ширээг засан хөвгүүдээ дайлж ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, “Мистер” шалгаруулах тэмцээнийг залуучуудын зөвлөлөөс зохион байгуулж нэгэн үдшийг дурсамж дүүрэн баярлаж өнгөрүүллээ.

  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, монгол цэргийн баярыг  тохиолдуулан багш, ажиллагсдад зориулан 2015 оны 3 дугаар сар 12 өдөр  гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Гар бөмбөгийн тэмцээнд дөрвөн нэгжийн 7 баг тамирчид Б.Алтанцэцэг ахлагчтай Хүүхдийн төвийн 1-р баг тэргүүн байр эзэлж удаах байранд Д.Оюунгэрэл ахлагчтай Аж ахуйн албаны 1-р баг шалгарсан.  Мөн нэгжүүдийн дунд биллъярдын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нэгж тус бүрээс эрэгтэй, эмэгтэй хоёр нийт 8 тамирчин  оролцсноос эрэгтэй  тэргүүн байранд аж ахиун албаны Б.Хүрэлхүү, эмэгтэй тэргүүн байранд Захиргааны албаны Б.Лхамсүрэн нар шалгарав. Багш ажилтнуудын баярын цэнгүүнийг зохион байгуулах комисс хариуцан дурсамж дүүрэн нэгэн үдшийг тэмдэглэн дуулж бүжиглэн өнгөрүүлсэн.




















No comments:

Post a Comment