2015/11/10

Хос хүрэл медальтан боллоо.

2015 оны 11 сарын 02-ноос 09-ны өдрийн хооронд Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан ОХУ-ын боксын спортын мастер Б.Б. Рыбдыловагийн нэрэмжит олон хотуудын нээлттэй боксын тэмцээнд манай цогцолборын хүүхдийн төвд сурч хүмүүжин амьдарч байгаа ах дүүс болох Ж.Гомбо-Эрдэнэ, Ж.Ерөөлт  нар оролцож хос хүрэл медаль хүртээд ирлээ.
Тус тэмцээнд оролцохоор явахад туслалцаа үзүүлсэн тус цогцолборын хүүхдийн төвийн биеийн тамирын багш Д.Содномжамц, сэтгэл зүйч С.Энх-Оюун болон “Top kitchen тавилгын ХХК-ийн ажилтан албан хаагчид, “Нью Жуулчин Турс” ХХК, 92-р сургуулийн 6а ангийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.  
Энэхүү тэмцээнд амжилттай оролцоход бэлтгэлийг нь сайн хангаж оролцуулсан Хангайтан клубын дасгалжуулагч ОУ-ын хэмжээний мастер  Г.Ганзориг багшид цаашдын ажилд амжилт хүсэхийн зэрэгцээ ирээдүйн олимп, дэлхийн аварга болох ерөөлийг ах дүү боксчиддоо хүсэн ерөөж, цаашдын сурлага, спортын амжилтын цуваа үргэлжлэнэ гэдэгт манай байгууллагын албан хаагчид итгэж  байна.



No comments:

Post a Comment