2016/09/14

“БАЙГАЛ НУУР 2016” АЯЛАЛ




НЗД-ын захирамжын дагуу Нийслэлийн  нутгийн захиргааны байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн шалгалтаар  байгууллага маань 2 дахь удаагаа шалгаран “БҮРЭН ХАНГАЛТТАЙ”  үнэлгээ авч мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнуулсан бөгөөд хамт олноороо хэлэлцэн энэ удаа Байгал нуурт аялж амрахаар шийдэн хоёр групп болон 6,8 дугаар саруудад аялаад ирлээ.



Байгал нуур нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн 1642 м, дэлхийн гадаргын цэвэр усны 20%-ийг  агуулдаг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнтэй сайхан нуур юм.



Бид аялалынхаа явцад Сэлэнгэ мөрөн, Хараа, Ерөө голууд дээр амран Ээж мод, Итгэлт хамбад мөргөн байгалийн үзэсгэлэнг бишрэн, сүсэг бишрэлээ дээдлэн Байгал далайн цэнгэг усанд шумбан алжаалаа тайлан сайхан аялаад ирсэн юм. 






 


  









 

















 Эвсэг хамт олон нэг баг болон ажиллаж амжилтанд хүрч болдогийг бодитоор батлан харуулж байгаа нийт ажиллагсаддаа баярласан талархсанаа илэрхийлэн сайн сайхныг хүсье.


No comments:

Post a Comment