2016/10/06

“Сайн хүнс – Сайн үйлс” аян



Монголын хүнсний манлай үйлдвэр АПУ ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан манай цогцолборт хүрэлцэн ирж Сайн хүнс - Сайн үйлс аяныг зохион байгууллаа. Уг аяны хүрээнд байгууллагын багш, ажилтан албан хаагчид, нийт хүүхэд, залууст амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ амталгаат үйл ажиллагааг зохион байгуулсан ба Хүүхдийн төвийн хүүхдүүдийн их үдийн цайнд сүү, тараг, жимсний шүүс болон Жүр-үр ХХК-ийн бүтээгдэхүүнээр бэлэг барьж хүүхдүүдийг баярлуулсан юм.



Мөн хүүхэд, залуусын  дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан хүүхдийг сүүн бүтээгдэхүүний багцаар шагнаж урамшуулсан нь хүүхдүүдэд маш их таалагдсан юм. Нэг өдрийг хүүхдүүдтэй хамт инээж тоглож өнгөрүүлсэн хүүхдийн төлөө сайн үйлс бүтээж буй ах эгч нартаа төвийн хүүхдүүд урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж талархалаа илэрхийллээ. 


 


Сайн үйлсийн эзэд болсон АПУ ХХК-ийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.




No comments:

Post a Comment