2016/11/01

Герман улсын зөвлөх багш Отти бидэнд тусаллаа


Манай цогцолборын Залуучуудын төвийн “Асаргаа, үйлчилгээний ажилтан бэлтгэх” сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, залуусын өөрсдийн хүсэн хүлээж буй мэдлэг, чадварыг хэрхэн эзэмшүүлэх, оролцооны аргыг түшиглэсэн сургалт явуулах арга барил сэдвүүдээр ХБНГУ-ын Ахмад мэргэжилтний албанаас зөвлөх багш Отти Вейдэнрот Рослёр  уригдан  ирж сарын хугацаанд ажилласан.  



Сургалтын явцад олон залууст сургалтын шинэ арга зүйн зөвлөх үйлчилгээ өгч оюуны үнэтэй дэмжлэг үзүүллээ. 

Мөн Цогцолборын нийт багш, нийгмийн ажилтнуудад “Насан туршид суралцах”, “Мэргэжлийн боловсролын сургалтын зарчмууд” зэрэг сэдвүүдээр сонирхолтой үр өгөөжтэй сургалтуудыг орлоо.



Зөвлөх багш Отти сургалтын явцдаа суралцагч залуусыг хөхүүлэн дэмжих, урамшуулах арга барилыг орчин үеийн сургалтын хэлбэр болох театрын сурган хүмүүжүүлэх арга зүй, оролцоонд тулгуурлаж бодит дадлага ажлуудыг түшиглэсэн нь  сонирхолтой үр дүнтэй болголоо. Энэ сургалтаар залуус харилцааны соёл, бие даах ур чадварыг ажил мэргэжилтэй хэрхэн уялдуулах, хамт олны баярын уур амьсгалыг хэрхэн халуун дулаан болгох, нөөцөд тулгуурлан алимны амтат кекс, герман гуляш, сонгинотой кекс зэрэг хоолнуудыг хийж өгч сургалаа.



Отти багш ирэх 2017 оны 5 сард ирж тус сургалтын төгсөлтийн шалгалтын явцыг үнэлж дүгнэж цаашид сургалтын маркетинг төлөвлөгөөг боловсруулах юм.
Багшдаа нийт суралцагч залуус маань баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
 

No comments:

Post a Comment