2017/01/05

Charity New Year Party


Монгол дахь Олон улсын Эмэгтэйчүүдийн нийгэмлэг нь хүмүүнлэгийн ажлынхаа хүрээнд Кемпински зочид буудалтай хамтран нийгмийн зорилтод бүлгийн 50 гаруй хүүхдүүдийг хүлээн авч шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгууллаа



Уг арга хэмжээнд манай төвийн 5-10 насны 15 багачууд уригдан оролцож өөрсдийн дуу бүжгээрээ гадаадын эгч нартаа мөн буудлын ажилтнуудад баярын мэндчилгээ хүргэн баярласан сэтгэлээ илэрхийллээ


Тус хоёр байгууллага нь хамтран бага насны хүүхдүүдэд зориулан тусгайлан олон төрлийн хоол, зууш, амттан бэлтгэсэн нь хүүхдүүдийн сонирхлыг татан амтархан идэхийн зэрэгцээ нүүр гаран дээрээ зураг зуруулан, тоглоомын талбайд нь тоглон, чихмэл бамбарууш бэлгэд авч  нэг өдрийг баяр хөөр дүүрэн  зугаатай сайхан өнгөрүүллээ.




ОУЭНийгэмлэг "IWAM" нь бидэнд байнга туслан хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд Хүүхдийн төвийн “Алжаал тайлах- амралтын өрөө”-ний санхүүжилтийг хийсэн бөгөөд манай хүүхэд багачуудын орох дуртай өрөөнүүдийн нэг болоод байгаа юм.





Хүүхдийн төлөө хийсэн сайн үйлсэд нь талархан 2017 онд тус байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


No comments:

Post a Comment