2017/02/24

СЭТГЭЛИЙН БЭЛЭГ





Цогцолборт жижүүрээр ажилладаг С.Батсайхан нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед хүүхэд, залуусын авьяас чадварыг нээн хөгжүүлж амжилт гаргах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж спортын олон төрлөөр хичээллэн бие бялдраа хөгжүүлэх, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгууллагадаа Оросын  “Ярославские краски” фирмийн дээд зэргийн чанартай  270.000 төгрөгний  үнэтэй будагнуудыг биеийн тамирын заалны шалыг будахад хандивлалаа.




Хүүхэд залуус, ажиллагсад маань цэлгэр, цэвэрхэн зааландаа сэтгэл хангалуун тоглон наадаж, спортоор хичээллэж байгаа бөгөөд Батсайхандаа байгууллагын удирдлага, хүүхэд залуус, хамт олныхоо өмнөөс баярласан  талархсанаа илэрхийлэн эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.






No comments:

Post a Comment